i phone 5 :|: MaGi
MaGi

2011-04-14 - i phone 5

Apple брэндийн iPhone 4 гар утас худалдаанд гарснаасаа хойш бvтэн нэг жилийн нvvрийг vзэх гэж байна. Хэрэглэгчдийн асар их хvлээлтэн доор гарч ирсэн энэ утас худалдаанд гармагц худалдан авагчид дараагийн загвар буюу iPhone 5-ын талаар ам уралдан ярьцгааж эхэлсэн гэхэд болно. Хvмvvсийн амаар бол iPhone 5 гар утасны загвар хvртэл бараг аль хэдийнээ бий болчихоод байгаа ба iPhone 5-ын талаарх дам ярианы тоймыг харуулсан инфорграфикыг Францын NowhereElse.fr сайтаас гаргасныг та бvхэнд сонирхуулахаар орууллаа. Хvмvvсийн ам зургаар бий болгосон iPhone 5 гар утсанд дараах шинэ, нэмэлт, сайжралууд агуулагдаж байгаа ажээ. vvнд. илvv сайжирсан камер, энэ нь iPhone 4-ийн камераас 3 болон тvvнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн мегапиксел бvхий дижитал камертай болсон, илvv том болсон дэлгэц, энэ нь 4 эсвэл 5 инчийн дэлгэцтэй болсон, Home Button байхгvй болсон, энэ нь home button ил харагдахгvй болж, аль нэг өнцгөөс шилжин гарч ирэх, эсвэл мэдрэмтгий байдлыг ашигласан байдалтай байх болсон байх аж. Мөн гадаад, харагдах байдлын хувьд iPhone 4-тэй адил боловч ар тал нь шилэн болно гэсэн нэг яриа байгаа бол хоёр дахь хувилбар нь iPad2-оос сэдэлтэй загвартай болсон байх ба илvv нимгэн, мөн дугуйрсан өнцөгнvvдтэй байх гэнэ. Тvvнээс гадна iPhone-Ы талаар олон жилийн турш яригдаж байгаа нэг яриа бол гулгаж гарч ирдэг keyboard-тай болох тухай бөгөөд энэ удаад ч мөн адил яригдсаар байгаа ажээ. Тvvнчлэн цагаан өнгөтэй болох, 64 Gb багтаамжтай байх, хямд vнэтэй байх, 3D дэлгэцтэй болох, батерейны хувьд илvv сайжрах, CDMA загвар гарах, хоёр сим карт ордог байх, энэ зуны 6 болон 7-р сард багтан ямар нэгэн бодит сураг ажиг дуулдах гэхчилэн олон таамаг, дам яриа хvмvvсийн дунд өрнөж байгаа юм.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 5 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн