Ogortsii tarih :|: MaGi
MaGi

2011-04-14 - Ogortsii tarih

Ангилал: nogoo tarih

Одоогоос 5000 жилийн тэртээгээс хүмүүс өргөст хэмхийг тарьж ургуулж хүнсэндээ  хэрэглэж иржээ. Өргөст хэмх нь зэрлэг амтат гуаны төрлийн таримал юм.
Хөрс боловсруулалт
Өргөст хэмх гуаны овогт багтана. Хэмх дулаан их шаарддаг дулаан орны ургамал юм. Манай оронд гуаны овгийн ургамлаас хулуу, амтат гуа, өргөст хэмх зэргийг хаврын хүйтэн өнгөрсөн хөрс бүлээдсзн хойно  тариалдаг.  Хэмхийг баруун хойт чиглэлийн хүйтэн салхины урсгалаас хамгаалсан хаалттай, өмнө зүг рүү хэвгийдүү сайтар бордож боловсруулсан ялзмагаар баялаг сийрэг чийгэрхэг, гүн хагалсан хөрсенд  таривал сайн ургана.  Тарих талбайг намар 25-27 см гүн хагалж өвөлжүүлээд хавар 1га-д 40-50тн бууцаар бордож хавар дахин 20-22 см гүн хагалж,шороог нь 15-20 см өндөр хамарлаж 1,5 х 2,0 метрийн  харьцаатай шороогоор хашилт  хийнэ.Өргөст хэмхийг үрээр задгай талбайд эсвэл шилэн дарлагад үрслэг хийж тарьж болно. Үүнд эрт ургац авахын тулд эртний сортийн үрслэг хийнэ. Өргөст хэмхийн үндэс газрын хөрсний өнгөн давхаргад хавж байрлах учир уг таримлыг тарих талбайн хөрс үржил шимээр баялаг буюу бууц эрдэс бордоогоор сайн бордож, хөрсний ба агаарын солилцоог сайжруулсан байна. Харин органик шим тэжээлээр баялаг хөрсийг зөвхөн эрдэс бордоо-фосфор, калийн бордоогоор бордож болно.
Үрээр гадаад талбайд шууд тарих
Үрээ сонгохдоо том ширхэгтэй эрүүл үр сонгох нь чухал.
Ил задгай талбайд хэмхийг үрээр шууд тарих эсвэл шилэн дарлагад үрсэлгээ хийж, дараа нь талбайд шилжүүлэн тарих буюу эрт ургац авах шаардлагатай ахул үрсэлгээг хүлэмжинд шилжүүлэн оруулж болно.. Хэмхийг ил талбайд үрээр нь тарих бол 5-р сарын 25наас 6-р сарын5- ны хооронд 1га-д 5-6 кг үрийг эгнээ хооронд 60 см зайтай, үүр хоорондоо 8-10 см зайтаагаар 2-3 см гүнд тарина. Тарихаас өмнө үрийг -2-3° хүйтэнд  2-3 хоног байлгаж таривал ургамал хүйтэнд тэсвэртэй болохын зэрэгцээ эм цэцгүүд эрт олноор үүсдэг. Үүнд 2-3 жил хадгалсан үрийг тарихад эм цэцэг олон гарч их жимс гарах ба олон жил хадгалсан үр тарихад эр цэцэг олноор ургаж жимс бага гарна. Хэдэн жил хадгалсан үрийг +50+60°   дулаан газар 2-3 цаг байлгаж байгаад таривал эм цэцэг олон үүснэ.
Хэмх тарих газрыг хүрзний мөр тултал гүнзгий тогоо хэлбэртэй нүх ухаж, түүн дотроо хуучин бууц, 1 м2 талбайд 6-8 кг ногдохоор шороотой хольж хийгээд дараа нь сайн усалж, дээр нь шигшсэн шороо хийж үрээ суулгаж, шороогоор хучиж.хонхорын захыг тойруулан 25-30 гр эрдэс бордоо хийж болно. Үүнд ил задгай талбайд буюу шилэн дарлагад тарих үрийг бүлээн усанд 24 цаг байлгаж дэвтээгээд дараа нь сайн угааж нойтон марль даавуу эсвэл цаасанд боож нойтон элстэй тавганд хийж даавуу мэтээр битүү бүтээж дулаан байранд 4-5 хонуулж байгаад тарихад жигд түргэн соёолно.
Газрын хөрс +10° хүртэл бүлээдсэн (халсан) үед талбайд тарьж болно. Ургамал өөр хоорондоо 25-35см эгнээ  хооронд 60-70 см зайтай байхаар тарина. Үр тарьж ургуулахад нэг хонхорт 2-3 ш үрийн соёог доош харуулан үр хооронд 1-2см зайтай 1.5-2 см гүнд тарина.  Харин үр соёолж навчилж байгаа буюу 6-р сарын  хоёрдугаар 10 хоногт үе үе гэнэт хүйтрэх учир шөнийн цагаар  нийлэг хальсан бүрхүүл эсвэл шуудай даавуу мэтээр бүтээж байх нь чухал  байдаг.
Шилэн дарлагад хэмхийн үрслэг хийх
+20+25° дулаантай шилэн дарлагад үр суулгаж, соёолуулж үрслэг гаргана. Дээр дурдсан аргаар улаан лооль тарих хөрс бэлтгэдэгийн нэгэн адил хөрсийг боловсруулж, тэгшилж ус. дараа дээр нь шигшсэн нарийн ширхэгтэй шороог 1.5-2 см тэгшлэн өнгөлж хучина. Шилэн дарлагад үрслэг хийхдээ , ил талбайд шилжүүлэх хугацааг зөв харгалзах нь чухал бөгөөд тарьснаас хойш соёолж цухуйх хүртэлх шилэн дарлагын доторх дулааныг бууруулахгүй хэвийн байлгах ба харин жинхэнэ навч гарсны дараа дурдсан дулааныг бага зэрэг бууруулж, едрийн цагт +20° орчим, шөнийн цагт +14+16°дулаан байлгах нь тохиромжтой байдаг.
Үрсэлгээ нялх байгаа үед хэтэрхий дулаан байлгавал түүний чанар нь муудаж навч нь цайж эхэлдэг. Иймд анхны навч цухуйснаас хойш талбайд шилжүүлэх хүртэл усалгааг бага хийх ба хөрс хэтэрхий хатвал бага зэрэг усалж өгнө. Шилэн дарлага дахь үрслэгийн завсар хооронд ургасан хог ургамлыг түүж цэвэрлэж, дулаахан нарлаг өдөр дулааныг тохируулан салхи агаар сайн оруулж байх хэрэгтэй. Үрслэг 25-30 хоног дээрээ 4-5 жинхэнэ навчтай болсон үед ил задгай талбайд шилжүүлэхээс өмнө шилэн дарлагын жаазыг өдрийн цагт нээж үрсэлгээг гадаад орчинд дасгана. Өргөст хэмхийн үрсэлгийг тарих талбайн хөрсийг дээр дурдсан 1 м2 талбайд 4-5 кг адуу, хонь, үхрийн бууц, азотын шүү 15гр, калийн давс 20 гр, суперфосфат З0 гр-аар тус тус бордоно. Юуны урьд бордоог хөрсөн дээр жигд цацаж.дараа нь хөрсөө 20-15 см гүн хагалж шороотой сайн хольж тэгшилнэ.
Үрсэлгээг 6-р сарын 2 дугаар 10 хоногт ил талбайд гаргаж тарина. Шилэн дарлагаас үрсэлгээг авч.мер хоорондоо 40-50см,ургамал хоорондоо 25-30см тус тус зайтай.ишний доод талын навчийг хүртэл гүн суулгасаны дараа сайн усалж, 2-3 хоногийн дараа хөрсийг сийрүүлнэ. Хэмх усалгаа их шаарддаг таримал учир 2 дахь усалгааг 5-6 хоногийн дараа хийх ба дараах усалгааг тухайн үеийн хур тунадасны уналт, хөрсний механик бүтэц, чийг хадгалалтын байдал зэргийг харгалзан усалж байна. Усалгааг хийсний дараа хөрсийг заавал услах, бордох, таналтыг тогтмол зөв хийж байх шаардлагатай байдаг. Өргөст хэмхийг суулгац, үрслэгээр тарихад шууд үрээр тарьснаас арван хэд хоногийн өмнө,7 дугаар сарын дунд үеэс анхны жимс боловсорч эхлэх үеэс түүвэрлэн хураана. Харин үр авах жимсийг үлдээнэ. Өргест хэмхийг үрийг улаан лоолийн үр авдгийн нэгэн адил болц нь гүйцсэн аль том хэмхийн (жимсний) үрийг авна.
Тайралт буюу сийрэгжүүлэлт хийх
Ил талбайд тарьсан ергөст хэмхийн ишнүүд урт ургаж налж  газраар мөлхөж ирэх тул гол ишийг 5, 6 навчнаас дээгүүр эр эм цэцгүүдийг үлдээж анхны таналт (тайралт) хийж егвөл жигд  салаалан мөчирлөж өтгөрч жимс үүсэх нь сайжирна.. Эрт ургацын өргөст хэмхийн цөөлөлтийг (сийрэгжүүлэлт) жинхэнэ нэг навчтай  болсон даруй ургамал өөр хоорондоо 4-5 см зайтайгаар, 2 дахь сийрэгжүүлэлтийг 2-3 навчтай болсон үед нэг ургамал алгасуулан сийрэгжүүлэлтийг тус тус хийнэ. Жич тэмдэглэхэд үржил шим  сайтай  херсөнд   таримлуудын өөр хооронд нь шигүү тарихад навч цэцгүүд дэлгэрч өтгөрч ирэхээрээ доод хөрсөе сүүдэрлэж бүрхэж хөрсөн дэх чийг ууршиж алдагдах нь бага болдог. Хэмхийн ишийг доод талын навчийг хүртэл шороогоор манаж өгвөл нэмэлт үндсүүд нь гарч шим тэжээл авах нь сайжрах тал бий. Өргөст хэмх тарьсны дараа хөрсний анхны сийрэгжүүлэлтийг  5-6 см хиртэй тус тус сийрүүлнэ.
Тоос хүртээх
Хэмхийн эр цэцгийг авч эм цэцэг дээр сэгсрэх эсвэл бийр багсаар эр цэцгийн тоосыг авч эм цэцэг дээр сэгсрэх зэргээр нэмэлт тоос хүртээлт хийвэл жимслэлт сайжирч, ургац нэмэгдэнэ.
Өргөст хэмхийн эм цэцэг
Өргаст хэмхийн эр цэцэг
Арчилгаа
Өргөст хэмхийн хамгийн дуртай зүйлс нь нарны гэрэл, ус, дулаан чийглэг агаартай орчин гэдгийг бүү мартаарай. Сийрэгжүүлэлт хийхдээ болгоомжтой хийх хэрэгтэй учир нь өргөст хэмхийн үндэс нь газрын гадаргад ойр хавж байрладаг учир үндэс гэмтэж болзошгүй. Ид ургалтын үед усалгааг тасалбал өргөст хэмх хэлбэрээ алдаж давжааран гашуун амттай болох талтай.
Өргөст хэмх +15°-с доошгүй дулаанд буюу өдөртөө +25+32°, шөнө +20+22° дулаанд сайн ургаж үр жимс нь боловсордог. Харин +10°-с доош , +40°-с дээш дулаанд өсөлт ургалт саатаж зогсдог. Хэмх хүйтэнд тэсвэр муутай, тухайлбал 6 р сарын хяруунд цохиулдаг. Иймээс 6 дугаар сарын эхний 10 хоногт үрийг ил талбайд тарих нь тохиромжтой, тэхдээ шөнийн цагт нийлэг хальс,шуудай зэргээр бүтээж байх нь илүүдэхгүй. Өргөст хэмх гол төлөв шөнийн цагт ургах учир хүйтэн шөнө ба удаан хугацаагаар үргэлжсэн хүйтэн бороо орох үеэр ургац нь удааширна.
Хэмхийн ургалтын хугацаанд байнга тогтмол органик эрдэс бордооны шингэн уусмалаар бордож хөрсийг сийрэгжүүлж ялзмаг шороо буюу хех бууц хийж эсвэл нийлэг хальсаар бүтээж байвал чийг барьж тогтох нь сайн байдаг
Ургац хураалт

Усалгаа, шим тэжээл, гэрэл, дулаан хангамжтай ахул өргөт хэмхийн жимс боловсролт намар орой болтол үргэлжилнэ. Энд знхны жимс (хэмх) гаралтаас хойш 2-3 долоо хоногийн завсарлагатайгаар дараах гарсан жимсийг түүвэрлэн хураана.
Өргөст хэмхийн ач тус
Өргөст хэмхийн 97 хувийг ус эзлэх боловч түүний  нүүрс ус, уураг, В витамин, эрдэс давс, үнэрт бодис, пектин, фермент, бусад олон төрлийн сувилах чанар бүхий бодисуудыг агуулдгаараа онцлог таримал юм. Өргөст хэмх  ходоодны хүчиллэг, шүлтлэг шүүсийг тэнцвэртэй байлгах үүрэг  гүйцэтгэнэ. Энэхүү таримлын эслэг эдүүд ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахын сацуу организмд хуримтлагдсан хорт  бодис холестерин ялгаран гадагшлахад үйлчилнэ. Өргөст хэмхэд  иод агуулагдах учир бамбай булчирхайн өвчинг эмчлэх зорилгоор хэрэглэдэг. Тэрчлэн организмаас цөс, шээс ялгаруулах үйлчилгээг  идэвхжүүлнэ. Хэмхийн найрлаганд инсулинтэй төстэй  бодис агуулагддаг тул чихрийн шижин өвчинг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.Мөн хэмхийн 100 гр шүүсэнд 174 мл гр кали агуулдаг учир организмаас шингэн ус ялгаруулан гаргадагаарөө зүрх  бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилнө. Ер нь өргөст хэмхээр  бөөрний өвчинг эмчлэх, ходоодны хүчил гаралтыг идэвхжүүлэх үе мөчний өвчин (ревматизм) эмчлэн сувилах зорилгоор өргөн хэрэглэдэг. Тэрчлэн нүүрэнд гарсан сэвх, толбыг хэмхийн шүүслэг хальсаар арчиж эмчлэх ба тураахад хэрэглэнэ. Ийнхүү өргөст хэмхийг “хаяггүй эм” гэж нэрлэхэд илүүдэхгүй. Давсалсан, давслаагүй өргөст хэмхийг идэхэд хоолонд дуртай болж бусад хоолны шингэцийг сайжруулна. Хэмх нь бүх организмын хэвийн үйл ажиллагааг сайжруулах сувилах ач холбогдолтой юм.
Өргөст хэмхийг улаан лооль, шар лууван, дунд үеийн .байцаа, хүрэн манжин зэрэг таримлуудын хамт салаавчлуулан тарихад арвин ургац өгдөг. Үүнд 1-2 мөр хэмх, түүний зэрэщээ 1-мөрөөр дурдсан таримлуудыг зэрэгцүүлэн тарина

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 1 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн