Дотроо устай шилэн хундагануудаар Германы нэрт хөгжмийн зохиолч Bach-ын алдарт аялгууг тогложээ :|: MaGi
MaGi

2011-03-21 - Дотроо устай шилэн хундагануудаар Германы нэрт хөгжмийн зохиолч Bach-ын алдарт аялгууг тогложээ

Ангилал: sonirholtoi


Хvн төрөлхтөн соёлын хөгжлийнхөө явцад маш олон зvйлийн хөгжмийн зэмсэг зохион бvтээсэн. Мод, чулуу, металл, амьтны vс хялгас гээд л зvйл зvйлийн хэрэглэгдэхvvнvvдийг ашиглан бvтээсэн хөгжмийн зэмсгvvдийн дунд ус хийсэн шилэн лонх эсвэл шилэн хундага хvртэл гайхамшигтай сайхан аяз аялгууг тоглох нэгэн төрлийн хөгжмийн зэмсэг болж болохыг оюун ухаант хvн нээсэн. Италийн Bologna хотын уран бvтээлч, хөгжмийн урлагийн төлөөлөгч Robert Tiso гэгч эрхэм Германы нэрт хөгжмийн зохиолч J. S. Bach-ын бадралт баг бишгvvр хөгжмийн гvн гvнзгий утга агуулгатай, алдарт бvтээл болох "Toccata and Fugue in D minor"-ыг маш нарийн хэмжиж хийсэн ус бvхий шилэн хундагануудаар тоглосныг дараах бичлэгээс vзэж, агуу хөгжмийн зохиолчийн гайхамшигт бvтээлийг ер бусын, өвөрмөц хөгжмийн зэмсгээр дамжуулан сонордон сонсохыг урьж байна.

Та бухэн энд орж үзээрэй
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=XKRj-T4l-e8



Бичлэг: 12 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн