MaGi
MaGi

2011-03-25 - Yс хусах зориулалт бvхий гайхалтай дуулга

Ангилал: sonirholtoi

Толгойдоо дуулга өмсөөд хэдхэн хормын дараа халзан толгойтой болчихсон байна гэвэл танд ямар сонсогдож байна? Хэн нэгэн vсчин гартаа vсний машин бариад vсийг тань хусах шаардлага vvнд огтхон ч vгvй. Магадгvй та юуны тухай яриад байнаа гэж гайхаж байж болох юм. Энэ бол vс хусахад зориулагдсан дуулга. Хvний толгойны хэлбэрт маш сайн тохирсон энэхvv дуулга дотроо тусгай зам дээр суурилуулсан сахлын хутгануудаар тоноглогдсон байна. Тэдгээр нь хvний vсийг маш сайн хусахаас гадна хуйханд ямар нэгэн гэмтэл учруулахгvй гэдгээрээ гайхалтай. Дараах бичлэгнээс миний юуны тухай яриад байгааг хялбархан ойл...

Шууд холбоос

2011-03-22 - Дэлхийн хамгийн шилдэг цаасан онгоцыг хэрхэн хийх вэ?

Ангилал: sonirholtoi

Хайртай хvv тань эсвэл хөөрхөн дvv чинь танаас цаасан онгоц хийж өгөхийг хvсвэл яах вэ? Мэдээж хийгээд өгөх нь ойлгомжтой. Гэтэл таны хийсэн онгоц жаахан хvvгийн, дvvгийн чинь хvссэнээр нисэхгvй бол та ямар арга хэмжээ авах бол? Дараа болъё гээд мартуулж орхих уу, аль эсвэл маш гайхалтай нислэгийг хийж чадах шилдэг цаасан онгоц бvтээхээр эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийх vv? Бяцхан хvvхдийг гомдоох хэрэггvй бас элдэв янзын томьёо тооцоо ч хийх хэрэггvй. Зvгээр л хэдэн хуудас цаас аваад бидний бэлтгэсэн мэдээний дэлгэрэнгvй рvv л ороход болно. Танд амжилт хvсье!




...

Шууд холбоос

2011-03-22 - Дэлхийн хамгийн vнэтэй таван гар утас

Ангилал: sonirholtoi


Техник технологийн хөгжил асар хурдацтай, туйлын өрсөлдөөнтэйгээр өрнөж байгаа энэ vед өнөөгийн хамгийн өндөр vнэтэй гар утаснуудыг vзэгч та бvхэнд толилуулж байна. Гар утас хэмээгч зvйл нь зарим хvмvvсийн хувьд зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл төдийгvй баян тансаг, чамин байдлын илэрхийлэл болдог. Хамгийн сvvлийн vеийн загвартай, өндөр хvчин чадалтай, чамин тансаг гар утаснуудад хорхойсон дурлаж, мөнгө хайрлалгvй авдаг хvмvvс байдаг. Яг тийм гар утасны хорхойтнуудад энэ нийтлэл маань таалагдана гэж итгэж байна.

#5. The Chairman by Ulysse Nardin фото Yнэ - $49000 Дэлхий дээрх хамгий...

Шууд холбоос

2011-03-21 - Нано соно бялзуухай буюу Nano Hummingbird

Ангилал: sonirholtoi



Хvний хvч болон нарны эрчим хvчээр ажилладаг тээврийн хэрэгслийн цуврал бvтээж хөгжvvлдэг гэдгээрээ алдартай AeroVironment компани нь дотор болон гадны нөхцөлд аль алинд нь хэвийн ажиллах боломжтой нисэх хэрэгслийн шинэ төрлийг бvтээх гэрээг АНУ-ын Батлан хамгаалах яамны Defense Advanced Research Projects Agency (DARPA)-тай хийсэн хийсэн бөгөөд AV-гийн хийж байгаа төслийг DARPA-гаас санхvvжvvлж байгаа ажээ. Судалгааны ажил дээрээ явж байгаа нэг нисэх хэрэгсэл нь биологийн биетийг дуурайлган, тvvнчлэн маш жижиг хэмжээтэйгээр хийгдсэн ба тодруулж хэлбэл дэлхийн хамгийн жижигхэн шувуу гэгддэг сон...

Шууд холбоос

2011-03-21 - Дотроо устай шилэн хундагануудаар Германы нэрт хөгжмийн зохиолч Bach-ын алдарт аялгууг тогложээ

Ангилал: sonirholtoi


Хvн төрөлхтөн соёлын хөгжлийнхөө явцад маш олон зvйлийн хөгжмийн зэмсэг зохион бvтээсэн. Мод, чулуу, металл, амьтны vс хялгас гээд л зvйл зvйлийн хэрэглэгдэхvvнvvдийг ашиглан бvтээсэн хөгжмийн зэмсгvvдийн дунд ус хийсэн шилэн лонх эсвэл шилэн хундага хvртэл гайхамшигтай сайхан аяз аялгууг тоглох нэгэн төрлийн хөгжмийн зэмсэг болж болохыг оюун ухаант хvн нээсэн. Италийн Bologna хотын уран бvтээлч, хөгжмийн урлагийн төлөөлөгч Robert Tiso гэгч эрхэм Германы нэрт хөгжмийн зохиолч J. S. Bach-ын бадралт баг бишгvvр хөгжмийн гvн гvнзгий утга агуулгатай, алдарт бvтээл болох "Toccata and Fugue in D mi...

Шууд холбоос