2011-03-21 - Нано соно бялзуухай буюу Nano Hummingbird
Хvний хvч болон нарны эрчим хvчээр ажилладаг тээврийн хэрэгслийн цуврал бvтээж хөгжvvлдэг гэдгээрээ алдартай AeroVironment компани нь дотор болон гадны нөхцөлд аль алинд нь хэвийн ажиллах боломжтой нисэх хэрэгслийн шинэ төрлийг бvтээх гэрээг АНУ-ын Батлан хамгаалах яамны Defense Advanced Research Projects Agency (DARPA)-тай хийсэн хийсэн бөгөөд AV-гийн хийж байгаа төслийг DARPA-гаас санхvvжvvлж байгаа ажээ. Судалгааны ажил дээрээ явж байгаа нэг нисэх хэрэгсэл нь биологийн биетийг дуурайлган, тvvнчлэн маш жижиг хэмжээтэйгээр хийгдсэн ба тодруулж хэлбэл дэлхийн хамгийн жижигхэн шувуу гэгддэг соно бялзуухайг дуурайлган хийгдсэн байна. Хэзээ нэг өдөр тагнуул болон ажиглалтын шинэ төхөөрөмж болон vvргээ гvйцэтгэж эхлэх энэхvv нано соно бялзуухай нь эргэлдэн нисэх явцдаа байдлыг маш сайн харуулж чадах, 2 метр/сек-ын хvчтэй салхинд тэсвэртэйгээр эргэлдэн нисэх, гадаад хvчний эх vvсвэргvйгээр найман минут нисч, байдлыг vргэлжлvvлэн харуулах чадвар, 17,6 км/цагийн хурдтайгаар нисэх, гадна болон дотор аль ч орчинд нисч байдлыг харуулах, хэвийн хэмжээний хаалгаар орж гарах, нисэх хэрэгслийг удирдаж байгаа нисгэгчийн хувьд нисэх хэрэгслээс илгээсэн шууд бичлэгнээс харж, нисэх хэрэгслийг шууд харж, сонсохгvйгээр удирдан нисгэх гэхчилэн олон чадваруудтайгаар бvтээгдсэн байна. Одоогоор судалгааны шатанд явж байгаа ч дээрх чадваруудтайгаар бvтээгдсэн нь vнэхээр биширмээр бөгөөд яг бодитоор хэрэглэгдэж эхлэх vедээ бvр ч олон чадвар чадамжуудтай болсон байх нь ойлгомжтой юм.