Дэлхийн хамгийн vнэтэй таван гар утас :|: MaGi
MaGi

2011-03-22 - Дэлхийн хамгийн vнэтэй таван гар утас

Ангилал: sonirholtoi


Техник технологийн хөгжил асар хурдацтай, туйлын өрсөлдөөнтэйгээр өрнөж байгаа энэ vед өнөөгийн хамгийн өндөр vнэтэй гар утаснуудыг vзэгч та бvхэнд толилуулж байна. Гар утас хэмээгч зvйл нь зарим хvмvvсийн хувьд зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл төдийгvй баян тансаг, чамин байдлын илэрхийлэл болдог. Хамгийн сvvлийн vеийн загвартай, өндөр хvчин чадалтай, чамин тансаг гар утаснуудад хорхойсон дурлаж, мөнгө хайрлалгvй авдаг хvмvvс байдаг. Яг тийм гар утасны хорхойтнуудад энэ нийтлэл маань таалагдана гэж итгэж байна.

#5. The Chairman by Ulysse Nardin фото Yнэ - $49000 Дэлхий дээрх хамгийн өндөр vнэтэй гар утасны жагсаалтанд бичигдсэн Touch Screen болон Physical NumPad гэх мэт smartphone-ын бvх онцлогуудыг багтаасан Арын тагаар дамжин доторх кинетик сэнсэн хvчний систем нь харагддаг онцлогтой Бугуйн цагны адил маш нарийн дизайнтайгаар хийгдсэн

#4. Ягаан өнгийн очир алмааз бvхий Nokia 8800 Arte фото Yнэ - $ 134,000 21.5 каратын 680 ширхэг ягаан болон цагаан очир алмаазтай Auto Focus бvхий 3.15 мега пикселтэй камер 18 каратын цэвэр алт Music Player, Bluetooth болон Voice Memo

#3. Sony Ericsson Black Diamond фото Yнэ - $ 300,000 OLED технологи нь дэлгэцний хvрээ, хязгааргvй байдлыг бvрдvvлдэг 4 мегапиксел камер Бvхэлдээ толин гадаргуу нь чамин өнгө төрхийг хадгалдаг

#2. Gresso Luxor Las Vegas Jackpot фото Yнэ - $ 1 сая 45.5 каратын хар өнгийн очир алмаазаар чимэглэсэн Дэлхийд хамгийн өндөр vнэтэй 200 жилийн настай африкын хар модоор хийгдсэн хавтантай Товчлуур бvр нь туйлын мэдрэмтгий, сайнаар хийгдсэн Бvх материалууд нь 180 грамм цул алтан хvрээтэй Дэлхий дээр ердөө гуравхан ширхэг хийгдсэн

#1. Goldstriker iPhone 3GS Supreme фото Yнэ - $ 3.2 сая 22 каратын 271 граммын цэвэр алт 1 каратын 53 ширхэг очир алмаазаар чимсэн дэлгэц Хамгийн гол онцлог нь Home Button нь 7.1 каратын ховор очир алмаазаар хийгдсэн 3G Compatible Утасны хайрцаг нь боржин чулуу болон алтыг сийлж хийсэн Дотор талдаа дээд зэргийн арьсан дотортой

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 10 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн